Зарим шатахуун түгээх станцууд дизелийн түлш дууссан гэсэн зар түгээх болжээ. Тэгэхээр үүнийг хүмүүс дизелийн түлш хомсдсон гэж ойлгох болсон. Гэвч нь манай улсад дизелийн түлш ховордох учиргүй гэнэ. Учир нь манай улс сард 45 мянган тонн дизелийн түлш импортолдог. Нийлүүлэлт тасраагүй, хэвийн явж байгааг албаныхан онцоллоо. Тэгэхээр улс ч тухайн компани ч түлшээ нөөцөлсөн байх ёстой учир иргэд үүн дээр санаа зовох хэрэггүй аж. Түүнчлэн импортлогч компаниуд шатахууны үнийг нэмэх хүсэлтээ Уул уурхайн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Газрын тосны газарт гаргаад байгаа юм байна. Харин Засгийн газар, Монголбанк шатахууны үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. Монголбанкнаас форвард хэлцлийн ханшийг буулгахаар тооцоо судалгаа хийж эхэлсэн гэх ч мэдээлэл байна. Д.Ундрах /24tsag.mn/


















































