
Эдгээр сургууль цэцэрлэгүүд нь НЗД-ын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр хүүхдийн сурч хүмүүжих эрүүл аюулгүй орчныг бүрэн хангасан хэмээн үзэж зөвшөөрөл олгож байгаа юм.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэл “Хавраас хойш НЗД-ын захирамжаар байгуулагдсан шинжээчийн ажлын хэсэг нийт 62 цэцэрлэгийг эерэг үзүүлэлттэй дүгнэн, ажилд нь оруулж байна. Нийт 3246 хүүхдийн орон тоотой 62 цэцэрлэг байгуулагдаж байна гэсэн үг. Өнөөдөр бол 36 цэцэрлэг, 250 хүүхдийн 2 сургуульд тусгай зөвшөөрөл гардуулах үйл ажиллагаа болж байна. Нийтдээ 1700 орчим хүүхдэд цэцэрлэгт хүмүүжих боломж өгч байна гэсэн үг. Тэр тусмаа зарим байгууллагууд байгууллагынхаа дэргэд хүүхдийн цэцэрлэг байгуулж НЗД-аас гаргаж байгаа санаачилгыг дэмжсэн. Эдгээр аж ахуй нэгжүүдэд талархлын бичиг өгсөн байгаа. Цаашдаа байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулж байгууллагынхаа ажилчдын нийгмийн асуудалд анхаарч дээр нь улсад ирж байгаа цэцэрлэгийн эрэлт хэрэгцээг хангахад хувь нэмрээ оруулахыг бид хүсч байна” гэсэн юм.
