зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Гантуяа: Одоо болох шүүх хурал шудрага болно гэдэгт эргэлзэж байна

2013-9-10
0
ЖИРГЭХ
"Оюутолгой" компаниас хууль бусаар халагдсан гэж зарга үүсгэсэн С.Гантуяа хоёр ч шатны шүүхэд тус компанийг ялаад байгаа билээ. Анхан болон давж заа
    гантуяа"Оюутолгой" компаниас хууль бусаар халагдсан гэж зарга үүсгэсэн С.Гантуяа хоёр ч шатны шүүхэд тус компанийг ялаад байгаа билээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээр "Оюутолгой" компанийг буруутайг нотлоод байгаа юм.  Харин "Оюутолгой" компанийн зүгээс С.Гантуягийн эсрэг дээд шатны шүүхэд давж заалдаад байгаа юм. Тус шүүх хурал энэ сарын 12-ны өдөр болох юм.

  С.Гантуяа “Оюутолгой” компани нь монгол ажилчдыг ялгаварлан гадуурхаж, гадаад ажилчдад илүү цалин өгдөг гэж мэдэгдснийхээ төлөө өнгөрсөн хавар ажлаасаа халагдсан  юм. Тэрээр энэ талаар ярихдаа "Монголын шүүх шударга байж энэхүү маргааныг хуулийн дагуу шийдэж байгаа. Ажилдаа буцаж орж Оюутолгойн удирдлагад үйлчилдэг Оюутолгойн Үйлдвэрчний эвлэлийг монгол ажилчдын төлөө ажиллуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэгт 100 хувь хандивлана" гэж хэлж байгаа юм.

Удахгүй болох шүүх хурлын талаар С.Гантуяагаас тодрууллаа.

-    Оюутолгой компанийг өмгөөлж байгаа Уранцэцэг өмгөөлөгчийн ойрын хүн нь одоо болох шүүх хурлыг даргална гэсэн үү?

-    Тийм. Энэ удаагийн шүүх хурлаар бүх зүйл эцэслэгдэн шийдвэрлэгдэх юм. Ерөнхийдөө манай шүүх байгууллагууд бүгд хуулийн дагуу, шудрага шийдээд явж байгаа. Миний хөдөлмөрийн маргааныг улсын дээд шүүхийн Цолмон гэдэг шүүгчээр ахлуулсан баг бүрэлдэхүүн дээр хувиарласан байна. Тэгэхээр Цолмон гэдэг хүнийг хэн юм бэ гэдгийг тодруулж үзлээ. Тэгэхэд Цолмон гэдэг шүүгч нь Оюутолгой компанийг өмгөөлөөд байгаа Уранцэцэг өмгөөлөгчийн шавь нь байсан хүн юм байна. Мөн удирдлагын академийн хуулийн танхимд олон жил хамт ажиллаж байсан хүмүүс юм байна.

-    Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ? Үүнийг зохицуулах зохицуулалт манай хуулинд байдаг уу?

-  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх” хууль гэж байдаг юм. Энэ хуульд зааснаар бол тус маргааныг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээ байгаа бол шүүгч өөрөө тус хэргээс татгалзах үүргэтэй. Энэ хуулийн 91.1.3-т зааснаар хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эрзэлзээтэй байвал татгалзах үүргэтэй юм байна. Тэгэхээр хувийн харилцаанд ах дүү, хамаатан, садан, ажлын харилцааны бүх зүйл орж байгаа шүү дээ. Мөн "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хууль"-д зааснаар шүүгч нь янз бүрийн тогтоол шийдвэр гаргаж болохгүй гэж хориглосон байдаг. Мөн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдтэй хоёр жилийн дотор хуулийн харилцаанд орж болохгүй гэж заасан байгаа. Тэгэхээр энэ хуулийн дагуу бол Цолмон өмгөөлөгч маань өөрөө шүүх хуралдаанаас татгалзах ёстой харагдаад байгаа юм. Татгалзаад гарах байх гэдэгт итгэж байна. Шүүгч хүн хуулиа биелүүлэхгүй бол өөр хэн хуулиа биелүүлэх билээ.

-    Та эрхээ хамгаалуулахаар дахин ямар нэгэн байгууллагад хандсан уу?

-    Сая олон улсын үйлдвэрчний эвлэлийнхэн манай улсад ирээд явсан. Тэр үеэр нь би олон улсын үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзсан. ОУ-ын үйлдвэрчний эвлэл Рио Тинтогийн эсрэг бүх нийтээрээ эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байна лээ. Тэд намайг дэмжинэ гэсэн.
Т.Энхэлээ


0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.72.247.249)
    5 шүүгчид хэн нөлөөлөх юм вэ битгий балайр, юмаа мэдэж ярих хэрэгтэй шүү
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.239.102.253)
    Ene baigali, hunii erh hamgaalagchid Erdenet uildverluu yagaad dairdaggui yum bol? Mongoliin tagnuuliin baiguullaga yu hiij bna ve
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.239.102.253)
    Orosuud!!!
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Туул (27.123.215.218)
    Энэ хүүхэн дандаа хачин юм ярьж байх юм. Багшийн шавь хэрэг шийдэж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Өндөр боловсролтой гэсэн биз дээ Хуулиа сайн судалж байж ярих хэрэгтэй шүү дээ
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • PL (202.126.89.251)
    AMJILT HVSIE BVTNEE TED BURUU SHIIDBER GARGAHGVI BIZ DEE
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    9 цаг 27 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    20 цаг 59 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    21 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    21 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    22 цаг 0 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    22 цаг 15 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    22 цаг 23 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    22 цаг 51 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК