
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажилтан албан хаагчдынхаа тарьсан хүнсний ногоогоор үзэсгэлэн гаргахаар болжээ. "Ногоон өдөр" нэртэй энэхүү үзэсгэлэн өнөөдөр Барилгачдын талбайд болох бөгөөд маргааш өндөрлөх юм байна. Үзэсгэлэнгийн үеэр тус газрын харьяа хорих ангиудад ял эдэлж буй хоригдлуудын хийсэн гар урлалын бүтээлүүд дэлгэгдэх юм байна.