Жил бүр залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг
“Хүрэл Тогоот - 2013” эрдэм шинжилгээний бага хурал ирэх сарын дөрөвний өдөр болох гэж байна. Уг бага хуралд илтгэл тавин оролцсон залуучуудыг мэдлэг, чадвар,
судалгааны ажлын үр дүнгээр нь шалгаруулан 35 хүртэлх насны хоёр залуу
эрдэмтэнд БШУ-ны сайдын залуу эрдэмтэн судлаачдад олгодог 4 сая
төгрөгийн тэтгэлэг олгоно. Эрдэм шинжилгээний хурал энэ жил ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвийн хурлын зааланд болох юм."Хүрэл тогтоо-2013" бага хурлыг БШУЯ, ШУА, ШУТС, Технологи Инкубаторын Төв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран зохион байгуулж байна.
- Уг бага хуралд оролцох нэг төлөөлөгчийн зардал 40000 төгрөг (хурлын байр, хоол, унаа, бүтээлийн эмхэтгэл болон бусад зардал) болно.
- Энэхүү бага хуралд тавигдах илтгэлүүдийн хураангуйг 2013 оны 09-р сарын 22-ныг дуустал хүлээн авах тул залуу судлаачид өөрсдийн бүтээлийг тусгай форматын дагуу бэлдэж зохион байгуулах комисст заагдсан хугацаанаас өмнө электрон хэлбэрээр info@naturescience.ac.mn хаягаар илгээнэ үү.




















































