
Шувуу судлах лабораторийн профессор, дэд доктор Ш.Болдбаатарын "Монгол орны шувууны фото лавлах” нэртэй номын нээлт боллоо. Тэрээр өмнө нь 2008 онд уг номдоо 102 төрөл зүйлийн шувууг танилцуулж байсан юм. Энэ нь Монголд гарсан анхны фото лавлах гэдгээрээ онцлогтой. Гэвч Монголын болон гадаадын иргэд, ялангуяа жуулчид ихээр сонирхох болсон тул дутагдалтай тал гарч эхэлсэн байна. Тиймээс Ш.Болдбаатар номоо дэлхийн стандартад нийцүүлэн шинэчилсэн нь энэ. Түүний шинэ номонд 175 зүйл шувууны байршил, тархац, зураг зэргийг багтаажээ. Ном дотроо шувуу тус бүрийг гурван талаас нь авсан зурагтай. Мөн англи, монгол хэл дээр шувууны тархац, тодорхойлолтыг бичсэнээрээ оюутнууд болон шувуу сонирхогчид, гадаадын жуулчдад хэрэглэхэд амар болсон байна. Манай улсад сүүлийн үеийн судапгаагаар нийт 472 орчим зүйл шувуу оршин байдаг гэнэ. Үүнээс 60 орчим хувь нь нүүдлийн байдлаар амьдардаг ажээ.