Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаан чулуутын хогийн цэг дээр 40 хүүхдийн цэцэрлэг байгуулагджээ

2013-9-10
0
ЖИРГЭХ

d12a826c638f9077bigЦэцэрлэгийн хүрэлцээ тааруухан байгаа энэ үед Улаан чулуутын хогийн цэг дээр хог түүн амьдралаа залгуулж яваа хүмүүст хүүхдээ цэцэрлэгт өгнө гэдэг бараг боломжгүй зүйл. Тэгвэл энэ хогийн цэгийн ойролцоо "Нарны өргөө" хэмээх хувийн цэцэрлэг үүд хаалгаа нээсэн байна.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Т.Баасандорж гэдэг. Би “Харилцааны хөгжил” ТББ-ыг 2006 онд байгуулсан. Тэр цагаас хойш Улаан чулуутын хогийн цэг дээр хог түүж амьдардаг хүүхдүүдэд туслахаар янз бүрийн сургалт явуулж ирсэн. Бид харилцааны талаар болон англи хэлний сургалтууд явуулдаг. Энэ бүхнийг санаа нийлсэн найз нөхөдтэйгээ хамтран хийдэг. Бид зургаан жил ажиллахдаа маш олон хүнийг хогноос холдуулсан. Тухайлбал 18 айлыг гэртэй болгож аав ээжийг нь ажилтай хүүхдүүдийг нь сургуультай болгосон байдаг.

-Танай ТББ цэцэрлэг байгуулж тусгай зөвшөөрлөө гардан авлаа. Энэ талаараа манай уншигчдад ярьж өгөхгүй юу?
-Манай англи хэлний багш Жүли гээд канад эмэгтэй байдаг.  Энэ багштайгаа хамтраад бид Улаан чулуутын хогийн цэгийн наана 40 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай "Нарны өргөө" гэх цэцэрлэгийг байгуулж байна. Энэ цэцэрлэг хувийн цэцэрлэг ч гэлээ үнэ төлбөргүй. Бид эцэг эх нь хог түүдэг хүндхэн амьдралтай айлын цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгтээ сурган хүмүүжүүлэх юм.

-Энэ цэцэрлэгийнхээ тухай дэлгэрэнгүй яриач? Улсын цэцэрлэгүүдтэй адилхан сургалттай юу?
-Бид улсын цэцэрлэг шиг өглөөний 09-өөс орой 17 цаг хүртэл ээж аав нь хог түүгээд эзгүй байх үеэр хүүхдүүдийг нь асрана. Мэдээж энд өвөө эмээ дээрээ өссөн ч юм уу эцэг, эх нь байхгүй хагас болон бүтэн өнчин хүүхдүүд байдаг. Бас аав, ээж нь байдаг ч маш их архи уудаг учраас анхаарал халамж дутсан хүүхдүүд байна.  Бид тэр хүүхдүүдийг ирээдүйдээ итгэлтэй болоход нь туслахыг зорьж ажилладаг.
DSC_0972
-Та дээр хэлэхдээ олон хүүхдийг хогноос холдуулсан гэсэн. Бидэнд нэг жишээ хэлбэл?
-Аалз гээд нэг хүү байсан юм. Биендээ олон шивээстэй болохоор түүнд ийм хоч өгсөн юм билээ. Тэр биднийг тусалж байхад 10 гаруй настай, маш хэцүү амьдралтай хүү байсан. Түүний гэр бүл тэр өөрөө ч гэсэн хог түүж амьдардаг байв. Түүнд амьдрах хүсэл байхгүй, их танхай хүү байсан л даа. Тэр байнга шахуу зодоон цохион хийдэг, хэнээс ч, юунаас ч айдаггүй хүүхэд байсан. Энэ хүүхдийг бид Дархан хотод байдаг “Ваяам” гээд сургуульд явуулсан. Аалз тэнд жил гаруй сураад ирэхдээ танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Ээж нь бүр “Миний хүү ийм сайхан хүн болно гэж би төсөөлж ч байсангүй” гээд уйлж байсан. Тэр ээждээ өдөр бүр “хайртай шүү” гэж хэлээд ямар нэгэн аргаар баярлуулдаг болсон. Түүнийг хараад тэнд амьдардаг хүн бүхэн гайхаж байсан.

-"Харилцааны хөгжил" ТББ санхүүжилтээ хаанаас олдог вэ? Энэ цэцэрлэгийг байгуулахад хэн туслав?
-Би ОУ-ын байгууллагад ажиллахаас гадна сургуульд сурдаг. Өөрөөсөө болон найз нөхдөөсөө санхүүжилтийг нь гаргаад тэр хүүхдүүдийг сургалт явуулж хооллодог байсан. Монголчууд бид бие биедээ туслахыг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ маягаар зургаан жил ажиллахдаа маш олон найз нөхөд танилуудтай болсон байгаа. Хагас сайн өдөр бүр бид 100 гаруй хүүхдийг цуглуулж сургалт явуулдаг. Анхандаа хоёр гуравхан хүүхэдтэй байсан. Одоо жижиг сургалтын төв шиг нэг том гэрт үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр хүүхдүүдэд бид том байшин машин өгч чадахгүй ч гэсэн сайхан амьдрах итгэлийг өгөхийг хүсдэг. Цэцэрлэг байгуулах асуудалд мөнгө мэдээж их хэрэг болсон. Үүнд манай Жүли гээд англи хэлний багш болон найз нөхөд маань тусалж цэцэрлэгийнхээ байшинг барьж босгосон байгаа.

-Шинээр байгуулагдсан цэцэрлэг хэдэн багш ажилтантай вэ?
-Ерөнхийдөө хоёр багш, нэг менежер, манаач  зэрэг хүмүүс байгаа. Энэ хүмүүс маань сайн дураараа ажиллаж байгаа ч гэсэн зохих хэмжээний цалин олгодог. Цалингийн эх үүсвэрийг Жүли багш олж өгдөг.

-Та түрүүнээс хойш Жүли хэмээх багшийн тухай их ярилаа. Тэр хүний тухай ярьж өгөөч?
-Жүли багш маань Канад улсын иргэн. Настайвтар эмэгтэй байгаа. Тэр сайн дураараа хүмүүст тусалж англи хэл заадаг. Дэлхийн өнцөг булан бүрт зовж шаналж байгаа бяцхан хүүхдүүдэд тусалж тэднийг сайхан амьдрахад нь туслах хүсэлтэй. Нөхөр нь “Оюутолгой”-д ажилладаг. Ийм л хүн байгаа юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • zolzaya (180.149.98.42)
    bayarlaj bna .Mundag iim zov saihan setgeltei saihan humuus maani mongold maani olon boloosoi . Hen gedeg nertei .zaluu yum bol Uulzah hayag ,handiviin dans ntr baidag yum bolov uu? IIm humuusee l ajil uilsiig Tugeen delgeruulj ,aldarshuulj baimaar ,heregtei yum shigee yum shu
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.19.146)
    Уг нь монгол хэлээ заах юмсан. Монгол хэлээ мэдэхгүй байж англи хэл сураад яах билээ.
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • Baagii (96.38.226.166)
    Urgelj muu medee unshij sonssoor baigaad net hesehees aidag bhson bla.Haaya ch gsen iim saihan medee duulahaar oortoo hurtle uram ogood saihan shuu! ARIUN TSAGAAN UILST TANI AMJILT HUSIE! Mongoldoo ochihooroo zaaval tanai tsetserlegeer orj baga ch gesen chadliinhaa hirer tuslahiig hicheene. Handiv ogch chadahgui ch sursan medsen zuileesee zaaj ogch chadna shuu.
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.11.195.129)
    Juliy gdg emegtei shig humuus olon bgasai
    2013 оны 09 сарын 11 | Хариулах
  • Иргэн (103.11.195.157)
    Нєгєє тэнэгїїд нь очиж тусгай зєвшєєрєл гэх мэт аар саар юмаар дарамтлах байх даа
    2013 оны 09 сарын 11 | Хариулах
  • ТАНЫ НЭР: (103.23.51.4)
    ЗӨВ ШҮҮ
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • gombo (89.126.18.171)
    sain khun baina shuu
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • saruul (203.91.117.4)
    Sain uils delgereh boltugai Iim saihan setgeltei humuust tendergui barilga barih mongiig n ogvol taarna
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Ганаа (182.160.40.152)
    Ганбаа энэ хүмүүсийг ганцхан эзэн эвээгүйгүй байлгүй дээ. Бид чинь Тэнгэр эцэг, газар эхээсээ бас хайр, эвээл хүртдэг юм шүү. Амжилт хүсье та бүхэнд
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Z (85.176.29.229)
    Sain bn, bayr hvrgie
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • sain baina (202.72.247.249)
    sain baina shuu mongolchuudaa bugdeeree bie biendee hairtai baiya lda
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • ганбаа (203.194.115.179)
    Бааска Эзэн чамайг ивээг
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Undram (202.179.29.225)
    Sain uils buhen delgereh boltugai
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • shudarga irgen (202.72.245.122)
    Sain zaluu bna.. Bugd demjij tusaltsgaaya
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    18 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    20 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 51 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    22 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 55 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    23 цаг 14 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК