
Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй нэг жилийн хугацаатай хамтран ажиллахаар болсон юм. Талууд яг одоо энэ нэг жилийн хугацаанд хийх ажлуудынхаа төлөвлөгөөг боловсруулахаар нийслэлийн засаг захиргааны II-р байрны 14 давхарын “А”зааланд хуралдаж байна. Хурал өглөөний 08.00 цагаас эхэлсэн юм. Тус хуралд нийслэлийн экологи ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ оролцоно.