
Улаанбаатар хотод буюу Хөшигийн хөндийд баригдж буй олон улсын шинэ нисэх буудал барих төслийн удирдах хорооны гишүүд өнөөдөр ажлын явцтай танилцах гэж байна. Тус олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа бөгөөд хөрс хуулалт, газар шорооны боловсруулалтын ажил хийгдээд эхэлжээ.
Дашрамд дуулгахад энэ олон улсын нисэх буудлыг 2016 онд ашиглалтанд оруулах ёстой бөгөөд нийтдээ 1200 га талбайг эзэлсэн жилдээ гурван сая хүртэл зорчигч хүлээн авах боломжтой юм.