
Өнөөдөр манай улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойд зориулсан "Хорин жилийн туршлага, цаашдын зорилт" сэдэвт олон улсын бага хурал эхэлж байна. Хурал Blue Sky-н 3-н давхарт 09.00 цагаас эхэлсэн бөгөөд өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх юм. Тус хурлаар манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал болоод цаашид хэрхэн шинэчлэх талаар авч хэлэлцэнэ.