Өнөөдрөөс яг 12 жилийн өмнө буюу 2001 оны 9 дүгээр сарын 11-ны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг террористуудын халдлагад өртөж, олон мянган хүний амь эрсдэж байсан билээ. Тэр өдрөөс хойш яг арван хоёр жилийн нүүр үзэж байгаа ч дэлхий нийтийг цочроосон энэ үйл явдлын хор хөнөөл одоо ч байсаар байна. Дэлбэрэлтээс үүдэлтэй хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70.000 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдраар зовж шаналсаар байгаа аж.
Энэ халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн цогцсыг саяхныг бүрэн олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч чадаагүй байсан бөгөөд 2750 хүн амиа алдсан гэсэн судалгаа байдаг.




















































