Үйлдвэрийн гудамж буюу "Говь" ХК-ийн урд авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Ажилчны гудамжны уулзвараас зүүн тийш төмөр замын гарц хүрэх 600 метр замын суурь хучилтыг хийгээд байна.Тус хэсгээс зүүн тийш суурийн ажил явагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногийн баасан гариг буюу 13-ны оройн 20.00 цагт суурь хучилтыг бүрэн гүйцэтгэснээр замын хөдөлгөөнийг нээхээр болжээ. Үйлдвэрийн гудамжны нийт 2.2 км авто замын өнгө хучилтын ажлыг 10 сарын 15-наас өмнө гүйцэтгэх ёстой юм.




















































