
Цагдаагийн Ерөнхий газраас “Цагдаагийн байгууллагын шинэчлэл-гадаад харилцаа” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад манай улсад суугаа Австрали, Израйл, ОХУ, Тайланд, Их британи, АНУ, БНСУ, Япон, Турк улсын Элчин сайдын яамны цагдаа, цэргийн атташе нар болон Европын холбооны бүс нутгийн аюулгүй байдлын зөвлөх нар оролцож Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийн явц байдал, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцан, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)