Нийслэлд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудад энэ жил дулаан, цахилгаан өгөхгүй байх нийслэлийн Засаг даргын захирамж гараад байгаа. Тодруулбал, нийслэлд зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн, удаа дараа хууль тогтоомж, дүрэм зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хариуцлага тооцохоор болсон. Энэхүү захирамж хэрэгжиж эхэлснээр нийслэлд энэ жил ашиглалтад орохоор төлөвлөгдсөн, угсралтын ажил нь дууссан барилга байгууламж, орон сууцууд халаалт, дулаанаа авч чадахгүй гэсэн үг. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд одоогоор 90 барилгын ашиглалтад орох хугацаа нь хойшилж, дулаанаа авч чадахгүй болжээ.
Төвийн шугамд холбохгүй эдгээр барилгууд дунд барилга угсралтын ажил нь дууссан ашиглалтад ороход бэлэн болсон орон сууцны томоохон хороолол, иргэн аж ахуйн нэгжийн орон сууцууд ч байгаа юм. Зөвшөөрөлгүй барилгуудын талаарх мэдээллийг танилцуулж байна.

Товчоо

д/д |
Харъяалах дүүрэг |
Барилгын тоо |
Цахилгаан буюу өөрийн эх үүсвэрээс халдаг барилгын тоо |
Нийт барилгын тоо |
1
|
Хан Уул дүүрэг |
22 |
2 |
24 |
2 |
Баянгол дүүрэг |
27 |
12 |
39 |
3 |
Сонгино хайрхан дүүрэг |
4
|
1 |
5 |
4 |
Баянзүрх дүүрэг |
21 |
2 |
23 |
5 |
Сүхбаатар дүүрэг |
3 |
0 |
3 |
6 |
Чингэлтэй дүүрэг |
0 |
1 |
1 |
|
НИЙТ |
79 |
16 |
95 |
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)