
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 52 мянга 735 эх амаржиж, 53 мянга есөн хүүхэд эсэн мэнд амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3518 хүүхэд буюу 7.2 хувиар өссөн байна. Харин нялхсын эндэгдэл 752 болж, өмнөх оны мөн үеийнхээс 21 хүүхэд буюу 2.7 хувиар буурч, 1-5 хүртэлх насандаа 168 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүүхэд буюу 2.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Т.Энхэлээ