
Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2013 оны “Сургалт зохион байгуулах тухай" 457 дугаар тушаалын дагуу Цагдаагийн байгууллагын тусгай албан тушаалд анх орох иргэнээс авсан мэргэшлийн шалгалтанд тэнцсэн 187 иргэнийг Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Нарстай ам дахь “Цагдаагийн дадлага сургалтын төв”-д 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд хээрийн нөхцөлд байрлуулан, 42 сэдвийн хүрээнд нийт 360 цагийн онол дадлагын хичээл зааж дуусган сонсогчдоос мэрэгжлийн шалгалт авсан байна. Ингээд маргааш 11.40 минутанд цагдаагийн мэрэгжлийн дамжаа төгссөн нийт 187 иргэн Г Цагдаа” мэргэжлээр 135, “Цагдаа -жолооч” мэрэгжпээр 53 / үнэмлэхээ гардан авах, цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүрэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Цагдаа цогцолборт болно.
Д.Ундрах /24tsag.mn/