
"Оюу Толгой" компанийн ТУЗ-ийн хурал өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр хуралджээ. Хуралдаанаар ажлаа өгч буй Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРейгийн оронд ажиллах хүнийг сонгожээ. "Оюу Толгой"-н шинэ гүйцэтгэх захиралаар "Рио Тинто"-гийн зэсийн салбарын маркетингийн захирал Крэйг Киннел томилогдлоо. Тэрбээр энэ группт нийт 27 жил ажилласан бөгөөд "Рио Тинто"-гийн ураны салбарын гүйцэтгэх захирал,
төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Крейг Киннел "Рио Тинто" группийн зэсийн бизнесийн орлогыг нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэх, түүний дотор Оюу Толгойн зэсийн баяжмалыг олон улсын нөхцөлөөр худалдаалах гэрээ байгуулахад сүүлийн гурван жил чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм байна. Тэрбээр ирэх сарын нэгнээс ажилдаа орох аж.