
Өмнө нь жолооны үнэмлэх хэвлэж байсан “Ди Эм Ай Ти” компанийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор үнэмлэх хэвлэх ажил түр хугацаанд зогсоод байсан. Саяханаас энэ ажил хэвийн явагдаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хуримтлагдаад байсан 50 гаруй мянган жолооны үнэмлэхийг хэвлэж дууссан гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Тиймээс шинээр үнэмлэх жолооны үнэмлэх авах хугацаа богиносож материалаа ирүүлсэн өдрөөс гурав хоногийн дотор үнэмлэхийг Замын цагдаагийн газраас тухайн иргэнд хүлээлгэн өгч байгаа гэнэ.