
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн 12 байршилд эхлүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ. Уг ажлын хүрээнд өчигдөр “Асар өргөө” компани Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны долдугаар хороололд барих барилгын шаваа тавилаа. Тус компани Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 45.8 га буюу 750 өрхийг хамрах газарт гэр хорооллын дахин төлөвлөх ажлыг хариуцаж авсан бөгөөд эхний барилгынхаа суурийг тавьж буй нь энэ юм. Эхний ээлжинд дөрвөн айлыг нүүлгэж, газарт нь 16 давхар барилга барихаар болжээ. “Асар өргөө” компаниас тус айлуудын байрны түрээс болон бусад зардлыг нь гаргаж өгсөн гэнэ. Тодруулбал, гэрээ хийн нүүсэн дөрвөн өрх тус бүрт 2.5 сая төгрөг өгчээ. Уг орон сууцыг ашиглалтад оруулсны дараа эдгээр дөрвөн айлыг оруулах юм байна. Гэр хорооллын төлөвлөлтөд газар нь багтсан айлууд нүүхээс өөр гарцгүй бөгөөд газраа мөнгөөр худалдах, байраар солих гэсэн хоёр саналыг тавьж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)