зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ашиглагддаггүй цахим картыг буцааж өгье

2013-9-13
0
ЖИРГЭХ
Орчин үед нийгмийн бүхий л салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлж, техник технологийн хурдыг гайхуулах болж.
    Цахим картОрчин үед нийгмийн бүхий л салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлж, техник технологийн хурдыг гайхуулах болж. Банк, эмнэлэгийн салбараас эхлээд захын хорооллын супермаркетад хүртэл цахим үйлчилгээг ашиглаж сайшаалтай. Харин эдгээрээс хамгийн их хэл ам, гомдол санал дагуулдаг нь дагуулдаг нь эмнэлэгийн салбар болоод байна. Сүүлийн үед иргэд эмнэлэгийн цахим үйлчилгээнд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг болжээ.

Тиймээс бид иргэдийн санал гомдлын дагуу эмнэлэгийн салбарын цахим үйлчилгээний талаар хөндлөө. Цахим үйлчилгээ нь тус салбарт нэвтрээд нилээдгүй олон жил болж байгаа ч хараахан үр дүнгээ бүрэн төгс өгч, иргэдийн ачааллыг хөнгөлж байгаа зүйл алга гэж эмчлүүлэгч нар ярьж байна. Тодруулбал эмнэлэгт нэг өдөрт янз бүрийн өвчтэй олон хүн ирдэг. Ялангуяа өвчний оношоо тодруулахаар ирсэн хүмүүст энэхүү үйлчилгээ нь хамгийн хэцүү асуудал болдог байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг гэхэд  өглөөнөөс авахуулаад өдөр хүртэл үзлэгийн цаг авах гэсэн хүмүүсээр дүүрэн байх аж. Цахим үйлчилгээ үзүүлдэг гурван цонхтой боловч эмчилгээ, үйлчилгээ авах гэж ирсэн хүмүүсийн дараалал нь өглөөгүүр бол гадаах хаалганд тулсан харагдана. Иргэд эрүүл мэндийн дэвтэр, өвчний түүхийн карт энэ тэрээ бариад бүгд л эмнэлэгийн ажилтан руу сарвалзана.

Хариуд нь “өнөөдөр үзүүлэх боломжгүй” дараа долоо хоногийн даваа, мягмар гаригуудын цаг л байна гэсэн зүйлийг сонсоно.

 Шүдэнд үзүүлэхэд цаг авъя гэхэд "байхгүй, байхгүй" гэсэн хариулт л сонсоно. Эмэгтэйчүүдийн эход цаг авъя гэхэд дараа долоо хоног, эсвэл бүр тэрний дараагийн долоо хоногийн л цаг өгөх жишээтэй. Нэг эмчид үзүүлэх цагийг долоо хоногийн өмнө авч байж эмчид үзүүлэх эрхтэй болсныг ч хэлэх үү, өвчтөнүүд тэр хугацаанд нэлээд чирэгдэж байгаа гэдгээ хэлж байгаа юм. Тухайлбал эмчид үзүүлэх цаг авсан өдрөө хүлээх хугацаандаа бие нь өвдөхөөс эхлээд олон асуудалтай тулгардаг гэсэн. Шүд нь өвдөөд байж суух газраа олж ядсан хүмүүс аргагүйн эрхэнд эмнэлэгт ирэхэд цаг байхгүй гэдэг шалтгаанаар буцааж байгаа харагдана. Арга ядсан өвчтөн хувийн эмнэлэг рүү хамаг мөнгөө бариад гүйж байгаа юм. Жирэмсэн ээжүүд харъяа хорооныхоо эмчээс бичиг аваад нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр ирэхэд бас л “Үзэхгүй. Заавал цаг авч байж үзүүл” гэнэ. "Цаг авъя" гэхэд ойрын хэдэн өдөр цаг байхгүй гэнэ. Энэ мэт өвчнөө оношлуулах гэж ирсэн иргэдийг “Ийшээ яв. Тийшээ яв” гэж хэлээд цаг хугацаа алдахад хүргэж байгаа нь цахим үйлчилгээний үнэн дүр төрх.

“Эрүүл мэндийн цахим карт” гэж бас нэг зүйл байна. Гол зориулалт нь өвчтөн заавал эмнэлэгт ирж дугаарлаж зогсохгүйгээр утсаар захиалга өгч цаг авах боломжтой юм.  Жирэмсэн ээж, хэвтрийн хүн, өдрийн цагаар ажилтай хүмүүс цахим картан дээрх утасны дугаар луу залгаж үзлэгийн цаг авах боломжтой гэсэн үг юм. Гэтэл утас руу нь залгахад “Заавал өөрөө биеэрээ ирэх ёстой” гэнэ. Уг нь утасдаад захиалгаа өгч болно гэж хэлэн тус картийг хүн бүрт 3500 төгрөгөөр шахсан байдаг. Гэтэл одоо тус карт нь огт ашиглагдахгүй байгаа нь сонин. Ажилтай хүмүүс чөлөө аван байж эмнэлэгт ирж, дугаарлаж зогсож байх жишээтэй л байна. Цаг байхгүй гэдэг шалтгаанаар дахин дахин ирж, очин хайран цагаа барж байгаа нь цахим үйлчилгээ эмнэлэгийн салбарт хэрхэн хэрхэн хэрэгжиж байгааг харуулж байгаа юм. Дашрамд дурдахад цахим картан дээр бичигдсэн дугаар луу нь залгахад өдөржин дуудуулж нэг удаа авч хариулж байх юм.

Тусгай утсаа ажиллуулж, чадахгүй юм бол юунд хүмүүсийн мөнгийг нь авч карт өгснийг тайлбарлах хэрэгтэй гэж иргэд бухимдангүй ярьж байна.

Нэг хүнийг өдөрт 15 минут үзнэ гэж тооцоолоод ажлын найман цагт хуваахаар өдөрт нэг эмч хэвийн тохиолдолд 32 өвчтөн үздэг. Гэхдээ эмч нар нэмэлт цагаар 40, 50 хүн үзэх тохиолдол ч байдаг гэж эмнэлэгийн ажилтнууд хэлж байна. Харин эмч нар үдээс хойш харьцангүй ачаалал багатай байдаг гэж иргэд ярьж байгаа юм. Гурван өдрийн өмнө цаг авч сая нэг үзүүлэх гэхэд эмч нар  хүнгүй байгаа мөртлөө цагаараа ор гээд үзэхгүй байх юм гэж гомдоллох өвчтөнүүд ч байна. Энэ мэт олон асуудал тус салбарт байгаа ч зөвхөн цахим үйлчилгээг авч үзэхэд ийм л дүр төрхтэй байх.
24tsag.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (203.169.54.26)
    утсаа авдаггүй юм байна лээ шдээ
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • Эмч (124.158.92.27)
    Цахим хэлбэрийг жинхэнэ утгаар нь хэргэлэвэл ач тус их бий гэвч ЭМЯ-*ныхан биднийг дэндүү доромжиолж байгаа. Дорнод аймагт 1 сая доллароор огт ашиглах боломжгүй програм тавьсан. Одоо 3 жил ашиглагдахгүй байна. Эмч нар хүнээ үзнэ тэгээд дээр 36 ширхэг маягт гараараа бичнэ гээд бод доо. Ийм прогтрам байх уу
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • эмч (124.158.92.27)
    Энэ бол бидний хэлээд байгаа ЭМЯ-ны Х.Хүрэлбаатарын мөнгө угааж байгаа өчүүхэн хэсэг нь цаашилбал маш их юм бий.
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • ganaa (124.158.94.42)
    ter kart ene ter chin tomchuuliin shahaa ,doodchuulaa emch naraa emnelgee muulaad yahab dee zailuul ,ter tomchuudtaigaa l ehleed uchraa ol,tiim shn hel amtai helemgii dalamgai humuusee ......
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.11.195.158)
    карт гэж мөнгө угаасан ажил үүнийг дүүрэг болгон дээр эрүүл мэндийн яам хийсэн одоо гэнэт ажиллахгүй зүйлээр иргэдиийг хохироосон тул Магнай дарга хэлж мөнгөө авч гаая
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.11.195.131)
    eruul mendiin sayd Udbalaar ard tumendee mongiig ni toluule hariutslagui humuus ennelgiin dargad ni arga hemjee abya
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.11.195.203)
    Энэ хэрэгггүй цахим картыг эрүүл мэндийн яамны сайд дарга нар Удвал сайд мэргэжилтэн хурэлбаатар нарын бизнес ямар хэрэгүй зүйл хийж ард олныг шулж байгаа АТГ эдгээр хмүүсийг шалгах хэрэгтэй
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.11.195.179)
    Энд бүгд үнэн шүү
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • б (202.21.114.226)
    энэ үнэн шүү дээ ер яах гэж цахим карт гаргасан юм бэ хүний цаг нэгж барсан дэмий утасны дугаар байдаг нэгжний гарз ,,,,,
    2013 оны 09 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    7 цаг 3 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    10 цаг 4 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    10 цаг 11 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    10 цаг 18 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    10 цаг 21 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    10 цаг 27 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    10 цаг 49 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    13 цаг 6 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    13 цаг 12 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    13 цаг 49 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    14 цаг 18 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    15 цаг 8 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    15 цаг 11 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    15 цаг 51 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    18 цаг 0 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    18 цаг 14 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    18 цаг 22 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    18 цаг 27 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    18 цаг 29 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    18 цаг 45 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК