Жил бүрийн 9 дүгээр сарын 14-нд дэлхийн анхны тусламжийн өдөр тохиодог. Энэ жилийн хувьд "Анхны тусламж ба замын аюулгүй байдал" сэдвийн дор улс орон даяар энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг өнөөдөр 11.00 цагт Сэргээн засалтын үндэсний төвийн хурлын танхимд болно. Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр МУЗН-ийн Өсвөрийн улаан загалмайчдын бэлтгэсэн "Замын аюулгүй байдал" сэдэвт жүжигчилсэн тоглолтыг үзэж сонирхон, анхны тусламжийн иж бүрдэл бүхий мэдээллийн өртөөгөөр аялж анхны тусламжийн хэрэглэгдэхүүнүүдтэй танилцах боломжтой юм байна.
Түүнчлэн МУЗН-ийн “Олон нийтэд тулгуурласан эрүүл мэнд анхны тусламж” /ОНТЭМАТ/ төслийн талаар болон "Монгол даатгал" компанийн танилцуулга мэдээллийг өгч, ЗЦГ болон МУЗН-ийн эрхлэн гаргасан анхны тусламжийн талаарх гарын авлагыг тараах юм байна.



















































