БШУЯ, ЮНЕСКО-той хамтран "Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөр"-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд манай 25 багш БНСУ-ыг гурван сар ажиллаж туршлага судлаад ирсэн. Тэгвэл энэ удаад БНСУ-аас 25 багш манай улсад ирж хөдөө орон нутагт ажиллахаар болсон байна. БШУЯ-наас тэдгээр багш нарыг хүлээн авч шинэ албанд нь томилох арга хэмжээ өнөөдөр Сөүл ресторанд 12.00 цагт болно. Энэ арга хэмжээнд БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг оролцох гэнэ.



















































