
Энэ удаагийн хурлаар “Уурхайн хаалт, байгаль орчны хамгааллын асуудлаархи төрийн бодлого, хамтын ажиллагаа”, “Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлын өнөөгийн түвшин” гэсэн хоёр сэдвээр голчлон хэлэлцэх юм.
Хоёр өдөр үргэлжлэх хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, БОНХ-ийн сайд С.Оюун нар оролцож, салбарын эрхзүйн шинэчлэл, баримтлах бодлогын талаар илтгэл тавихаар болсон байна. Хурлын хоёр дахь өдөр буюу маргааш Төв аймгийн Заамар суманд Баянгол уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн төслийн үйл ажиллагаатай танилцах юм байна.