
Эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг ХАХНХЯ болон сонсголгүй иргэдийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийтийн харилцаанд эрх тэгш оролцох, дохионы хэлийг хуульчилах зэрэг асуудлаар зөвлөлдөнө. Мөн “Дифлимпийн тамирчдын алдар” хэмээх нөхөрсөг уулзалт өдөрлөг, сонсголгүй иргэдийн урлаг соёлын авьяастнуудын тоглолт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сонсголгүй иргэдийн урлагийн тоглолт маргааш Улсын Филормонид 19.00 цагаас болно. Тоглолтонд ОХУ-ын Театр Мимик Ижъяста хамтлаг уригдан оролцож уран бүтээлийнхээ дээжээс толилуулах аж.
Дэлхийн дүлий иргэдийн нийгэмлэг 1951 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 130 гаруй орон тус холбоонд нэгдсэн байдагийн нэг нь манай улс гэнэ.
Түүнчлэн зохион байгуулагчид сонсголгүй хүн нийгмийн харилцаанд эрх тэгш оролцоход тулгардаг гол бэрхшээл нь ойлголцох байдаг. Үүнийг дараах ажлуудыг хийж хэрэгжүүлснээр шийдэж болохыг дурьдсан юм. Үүнд:
-Дохионы хэлийг хуульчлах
-Энэ хэлний хэлмэрчийн үйлчилгээг төрөөс санхүүжүүлэх
-Сонсголгүй хүүхдэд хос хэлний боловсрол олгох зэрэг юм.