
"Нарантуул" захын гэр ахуйн бараа, цахилгаан бараа зардаг хэсгийг өнөөдрөөс түр хугацаагаар хаахаар боллоо. Өмнө нь тус захын хүнсний хэсэг шатаж, нэг хүний амь нас эрсдсэн. Уг барилга нь галын аюулгүй байдлыг хангаагүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байсан. Тэгвэл ахуйн барааны хэсэг ч мөн галын аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байгаа тул зөрчлөө арилгатал хаах шийдвэр гаргажээ.
"Нарантуул" захын хүнсний хэсэгт гарсан галын хэрэгтэй холбоотойгоор хэд, хэдэн хүнийг саатуулан шалгаж байгаа билээ.