
“Би хайртай хүнтэй” Монголын уран сайхны кино энэ сарын 15-нд “Соёмбо” кино театрт нээлтээ хийх гэж байна. Энэхүү уран бүтээл нь залуучуудын хүн чанар, цэвэр сэтгэлийн гүн дэх гэнэн томоогүй үерхэл, нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлэх ажээ. Уг киноны зохиолыг Н.Соёлбат бичиж, өөрөө найруулсан байна. Сэтгэлзүйн мелодрам хэмээн онцолсон энэ киноноос олсон орлогын тодорхой хувийг сэтгүүлч Б.Эрдэнэцогтын элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараахи эмчилгээний зардалд хандивлах юм. Дашрамд дуулгахад, сэтгүүлч Б.Эрдэнэцогт Энэтхэг улсад эмчлүүлж байгаа бөгөөд элэг солиулах мэс засалд орох зардал нь хүрэлцэхгүй болоод байгаа аж. Түүний анхны донорынх нь элэгний судас өвөрмөц байрлалтай учир хагалгаанд орох боломжгүй болсон юм байна. Тиймээс дахин шинэ донор олж шинжилгээ хийлгээд байгаа ажээ.