Монголын хуульчдын холбоо байгуулагдан дүрмээ баталсны дагуу өнөөдрөөс маргааш оройн 20.00 цаг хүртэл Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа явуулах аж. Санал хураах ажиллагаа есдүгээр сарын 16-ны 09.00 цагаас эхэлж, 17-ны өдрийн 20.00 цаг хүртэл цахим хэлбэрээр явагдах юм байна. Дүрмийн дагуу санал хураалтад Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид оролцох эрхтэй ба төлөөлөгч нь 6 шүүгч 3 хуульч буюу нийт 9 хүнд санал өгөх аж.
Шүүхийн мэргэшлийн хороонд дараахь шаардлагыг хангасан шүүгч, хуульч нэрээ дэвшүүлэх эрхтэй юм байна. Үүнд;
60 нас хүрээгүй;
Хууль зүйн өндөр мэргэшилтэй;
Хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай;
Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;
Нэр дэвшигч мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан талаарх нотлох баримтаа Ажлын хэсэгт ирүүлнэ. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 201 тоотод (факс 315735) хүлээн авна. Энэхүү баримт бичгийг ажлын хэсэг шалган нэр дэвшилтийг баталгаажуулж, санал хураалтад оруулна. Санал хураалтын дүнд хамгийн өндөр санал авсан зургаан шүүгч, гурван хуульчийг Холбооны Ерөнхийлөгч баримтжуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Харин шүүхийн мэргэшлийн хороонд прокурор, өмгөөлөгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтнууд орохыг хориглож буй ажээ.

Сэтгэгдэл (1)