
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж буй тайван жагсаал яг одоо Тусгаар тогтнолын талбайд болж байна. тайван жагсаалд 200 гаруй гишүүн, дэмжигчид оролцож байгаа аж. Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч буйг үйлдвэрчний эвлэлийн гишүүд дэмжигчид төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн шаардлагад ирэх жил цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэх, Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн явцад гарч байгаа арилжааны банкны гэрээний нөхцөлийг уян хатан болгох, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын өнөөгийн маргаантай асуудлыг даруй шийдвэрлэж, ажилтнуудын хөдөлмөр, нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангуулах талаар тусгажээ.
Сэтгэгдэл (1)