
Халх голын дайнд ялсны түүхт 74 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран Оросын шинжлэх ухаан соёлын төвийн задгай талбайд "Зэвсэг нэгт дайчин нөхөрлөл" эх орончдын наадмыг зохион байгуулах аж. Наадмын үеэр цэргийн парад жагсаж, Халх голын дайныг дүрсэлсэн жүжигчилсэн тоглолт болохоос гадна офицеруудын гардан тулаан, зэвсэг эзэмших урлагийг давхар сонирхуулах гэнэ. Түүнчлэн Халх голын дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэн маргааш гарах юм.
Сэтгэгдэл (2)