
Усны суурь үнийг 2000 төгрөгөөр нэмэх тухай мэдээлэл гарч эхлээд байгаа. Үүнтэй
холбогдуулдан ШӨХТГ-аас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын
ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд шаардлага хүргүүлсэн. Учир
нь ШӨХТГ нь Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа
бүтээгдэхүүн борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог байтал
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг
зохицуулах зөвлөлөөс усны үйлчилгээний суурь хураамжийг нэмнэ гэсэн
шийдвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байгаа үнийг нэмсэн
байна. Тиймээс тус газарт улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ. Хуулийн дагуу суурь хураамж авах ёсгүй хэмээн сануулж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсээр байхад олон нийтэд усны суурь хураамж авна хэмээн ойлголт төрүүлэн, тулган шаардсан маягтай мэдэгдлүүд гаргах нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн ШӨХТГ үзэж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)