
Нийтийн тээврийн техникийн үзлэг арван нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Нийслэлд 2660 нийтийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас үндсэн чиглэлд 1050 их багтаамжийн автобус, туслах чиглэлд 418, буухиа чиглэлд 481, такси үйлчилгээний 711 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Ингэхдээ Нийслэлийн нийтийн тээврийн газраас батлан гаргасан хуваарийн дагуу техникийн бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгслийн иж бүрдэл, ерөнхий байдал, зорчигчдын ая тухтай зорчих шаардлагыг бүрэн хангасан байх учиртай юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)