
Маргааш Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд “Нээлттэй хаалганы өдөр” болох аж. Хууль зүйн Сайдын тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын Нээлттэй бодлого”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2012 оны “Журам батлах тухай” тушаал, Шүүхийн шинжилгээний байгууллагын 2012 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ил тод нээлттэй байдлыг хангах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах зорилгоор Тамгын хэлтэс, Тусгай шинжилгээний хэлтэс хамтран зохион байгуулж байгаа нь энэ юм байна.