Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслийн техникийн үзлэг өчигдөр эхэллээ. Энэ үзлэгт их, дунд, бага оврын автобус, такси бүгд хамрагдах юм. Нийслэлийн тээврийн газраас аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийг батлан гаргажээ.Нийтийн тээврийн техникийн үзлэг арваннэгдүгээр сарын 15 хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Нийслэлд 2660 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас үндсэн чиглэлд 1050 их багтаамжийн автобус, туслах чиглэлд 418, буухиа чиглэлд 481, такси үйлчилгээний 711 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байгаа юм.



















































