
Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, “Монгол-Германы Гүүр” ТББ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” (МАОНХ) хамтран өндөр хөгжилтэй орнуудад суралцаж буй оюутан, мэргэжилтэн, төгсөгч залуусдаа зориулсан "ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ - 2013" үзэсгэлэн яармагийг BlueMon цамхагт маргааш, нөгөөдөр хоёр өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэн яармаг "Start Your Career!" уриан дор явагдаж байгаа бөгөөд яармагт дотоод, гадаадын бизнесийн нэр хүндтэй 30 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож 500 гаруй дунд болон дээд түвшний ажлын байруудыг санал болгох ажээ.