
Хөдөлмөрийн яам, Зээлийн батлан даалтын сан, МҮХАҮТ хамтран Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын үйлчилгээг танилцуулах уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөн өнөөдөр 10.00 цагт Чингис зочид буудлын хурлын танхимд болно.
Хөдөлмөрийн яамнаас жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих төрийн бодлогыг таниулах бол Зээлийн батлан даалтын сан үйлчилгээний нөхцөлүүдээ танилцуулна. Мөн зөвлөгөөнд оролцсон жижиг дунд үйлдвэрлэгчдийн санал гомдлыг сонсох юм байна.