
"Гал үндэстэн" холбооныхон яг одоо Төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж байна. Жагсагчид урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа юм. Учир нь энэ долоо хоногийн УИХ-аар урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохийг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ. Харин гал үндэстэн холбооныхон тус хуульд өөрчлөлт оруулахгүй хэмээн эсэргүүцэж жагсаж байгаа нь энэ юм.
Сая "Гал үндэстэн холбоо"-ны тэргүүн Ц.Мөнхбаяр төрийн ордны гадна хийн буудлага хийжээ. Үүний улмаас Төрийн ордоны гадна хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосон учир ордон руу хэнийг ч оруулж, гаргахгүй байгаа юм.