
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх пүрэв гарагт болно. Хуралдаанаар “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулах тухай, Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, НИТХ-ын ээлжит хуралдааны зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах” тухай, “Хог тээврийн тариф батлах” тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх аж.
Т.Энхэлээ