
Завхан аймгийн сумын Засаг дарга нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг тогтоогоогүй, Дүүрэн нуур ХХК нь хууль бусаар үйлдвэрлэлийн зориулалтаар загас бэлтгэн улмаар Хөвсгөл, Нийслэлийн хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдан борлуулж байгааг илрүүлжээ. Мөн Хөвсгөл-Сэлэнгэ, Хөвсгөл цай, Завхан баялаг нь байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэж байгаа, ургамлын нөөцийн хэмжээг тогтоолгож, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа, нөхөн сэргээх арга хэмжээний төсөл боловсруулахгүйгээр шууд ургамлыг ашиглаж байгаа зэрэг зөрчлүүд гарсан байна.
Аймаг, сумын ИТХ-ын “Амьтны тухай” хуулиар хүлээсэн үүргийн 11 заалтын хэрэгжилт 55,0 %, аймаг, сумын Засаг даргын хуулиар хүлээсэн үүргийн 10 заалтын хэрэгжилт 60%, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 3 заалтын хэрэгжилт хангалтгүй 0% хувь байна. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн хуулиар хүлээсэн үүргийн 12 заалтын хэрэгжилт 20.0 % байгаа нь туйлын хангалтгүй байна. Ургамал ашиглагч аж ахуйн нэгж /3/ “Байгалийн ургамлын тухай” хуулиар хүлээсэн үүргийн 5 заалтын хэрэгжилт 50%, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 3 заалтын хэрэгжилт 0% байна.