
Нийслэлийн зарим хэсэгт зам засварыг ажил үргэлжилж байна. Өнөөдөр орой 22.00 цагт Зайсан толгойн хойд уулзвараас зүүн тийш Америк сургууль руу эргэх гарц хүртэлх хэсгийн авто замыг хааж, засварлах гэж байна. 540 метр урттай тус замын хучилтын ажил энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм байна.