Монгол Японы хамтарсан “Хоол боловсруулах замын хорт хавдрын мэс засал, эмчилгээ” симпозиум энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн хувьд Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэлэг аргачлал ба мэс хоол боловсруулах замын хорт хавдрын мэс засал эмчилгээний ололтууд сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Симпозиум энэ сарын 21-нд Санзайд байрлах Цэргийн амралт буюу одоогийн нэрээр "Энхийн Төлөө" цогцолбор төвд өглөөний 08.00-аас оройн 19.00 цаг хүртэл үргэлжлэх юм.


















































