
Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Шаргаморьт чиглэлийн 26 аман дахь зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэхээр болсон. Энэ шийдвэрийн дагуу Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоог зам дагуух зургаан цэгт байгуулсан бөгөөд судалгааны ажил 70 гаруй хувьтай байгаа юм. Дээрх товчоод энэ сарын 25-ныг хүртэл ажиллах бөгөөд түүнээс хойш дүүргүүдийн газрын албад дээр төвлөрөх юм байна. Иргэд ямар нэг маргаангүй газраа өмчилж авах хүсэлтээ түр товчоонд гаргах шаардлагатай гэнэ. Учир нь, иргэд энэ ажилд хойрго хандсанаас зуслангийн газар өмчлүүлэх ажил удааширсан байна. Харин шинээр зуслангийн газартай болох хүсэлтэй иргэдийн өргөдлийг 2014 оноос авч эхлэх юм байна.
Т.Энхэлээ