
“Намрын ногоон өдрүүд-2013” арга хэмжээ энэ сарын 18-24-нд болох гэж байна. Энэ хүрээнд “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа “Дүнжингарав” худалдааны төвийн В2 танхимд, “Алтан намар-2013” шинэ ургацын баяр энэ сарын 5-наас аравдугаар сарын 15-нд “Дүнжинагарав” худалдааны төвийн гадна талбайд болох юм байна. “Эрүүл хүнс-2013” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд аймаг орон нутаг, нийслэлээс нийт 100 гаруй аж ахуйн нэгж, "Алтан намар-2013” шинэ ургацын баяр, үзэсгэлэн худалдаанд нийт 16 аймгийн зургаан аж ахуйн нэгж, 20 гаруй хоршоо 200 гаруй ногоочид, газар тариалангийн салбарт хэрэгжиж буй 10-аад төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэгч төлөөлөл оролцох юм байна. Үүнээс гадна “Шилмэл мал-2013” үзэсгэлэн худалдааг энэ сарын 18-22-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ.