
Засгийн газраас арьс ширний үйлдвэр шинээр байгуулах үүргийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд өгсөн. Энэ дагуу яамныхан Налайх, Багануур, Дархан, Эмээлт гэсэн байршлуудыг судалж, Дархан хотод арьс, ширний үйлдвэр байгуулах шийдвэрт хүрсэн байна. Учир нь Европын зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргахын тулд төмөр, зам, газарзүйн байршлынхаа хувьд Дархан-Уул аймаг тохирч байгаа аж. 10-15 га талбайд үйлдвэр байгуулахад жилдээ 6-9 сая ширхэг арьс, шир боловсруулах боломжтой гэж үзэж байгаа гэдгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Батулга мэдэгджээ.
24tsag.mn