Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Дамбийням:Цагдаагийн байгууллагад орох хүсэлтэй иргэдийн шалгалтын тов гарсан

2013-9-17
0
ЖИРГЭХ

 img.php   Цагдаа болон дотоодын цэргийн байгууллагын тусгай албан тушаалд анх орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтын зар гарчээ. Ингээд энэ шалгалтын талаар ЦЕГ-ын Сургалт, сурталчилгааны хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Дамбийнямаас тодруулсан юм.
 
-Цагдаагийн байгууллагад орох хүсэлтэй иргэдээс мэргэшлийн шалгалт авна гэх мэдээлэл байна. Шалгалтыг хэзээ авах вэ. Ямар хүмүүс энэ шалгалтанд орж болох юм бэ?
-Цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх мэргэшлийн шалгалтыг ирэх 10 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд авна. Уг шалгалтанд  зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа, мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

-Одоо цагдаагийн байгууллагад ямар ямар ажлын байранд иргэдээс шалгалт авах гэж байна вэ?
- Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү, ар талын газарт-Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нөхөн сэргээх сувилал /Сүүж уул/-ын эмчилгээ эрхэлсэн орлогч, нөхөн сэргээх, физик эмчигээний эмч, гал зуухны дарга бөгөөд ахлах тогооч тус тус нэг хүн авна. Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, холбоо технологийн төвд-Хөдөлгөөнт холбооны техникч, суурь сүлжээний төлөвлөлт хариуцсан инженер, компьютерийн засварын инженер, ахлах программист тус  бүр нэг  нэг хүн авах юм. Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд-ахлах зохицуулагч /103/, Телефон холбооны ашиглалтын ахлах инженер, Цахилгаан тэжээл, агааржуулалт хариуцсан ахлах инженерийн орон тоонд хүмүүс шалгаруулж авна. Түүнчлэн төв, орон нутгийн цагдаагийн байгууллагад Холбооны инженер хоёр, эрүүлжүүлэх, баривчлах байрны их /бага/ эмч, их эмч ёс, цагдаа-жолооч 63, тээвэр үйлчилгээний жолооч-5, цагдаа-зохицуулагч-18, хэв журмын цагдаа-125, бичээч, бичиг хэргийн эрхлэгч-1, хүний нөөцийн хэрэг хөтлөгч-1, тооцооны нягтлан бодогч-1-ийг авахаар байна. Харин дотоодын цэргийн штабд харуулчин-39, хөгжимчин 1, автозасварчин 1 хүний орон тоо байгаа.

-Шалгалт өгөх иргэдэд ямар шаардлага, шалгуур тавьж байгаа вэ?
- Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам” болон зарлагдаж байгаа ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn гэсэн цахим хуудсанд байрлуулсан байгаа. Тиймээс сонирхсон иргэд дээрх цахим хаягаар орж, дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм.

-Бүртгэлийн хоёр үе шаттай явуулна гэж сонссон юм байна?
-Тиймээ. Бүртгэл хоёр үе шаттайгаар явагдана. Нэгдүгээр үе шат нь бол цагдаагийн байгууллагын сул ажлын байранд өрсөлдөх иргэд оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад ирэх 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл  бүртгүүлж, судалгаанд хамрагдана. Хоёрдугаар үе шатанд нь дээрх байдлаар судлагдсан иргэдээс батлагдсан хуваарийн дагуу шалгалт авна. Харин шалгалтын бүртгэл хугацааны талаар нэмэгдэл мэдээлэлийг тухайн үед нь өгөөд явна.

-Иргэд ямар бичиг баримт бүрдүүлж, бүтгэл судалгаанд хамрагдах ёстой юм бэ?

-Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

 Өргөдөл, биеийн байцаалт. Энэ нь болохоор төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх ёстой. Дээд боловсролын диплом. Иргэд дээд боловсролын дипломоо нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт авч ирэх хэрэгтэй. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн гэрчилгээ. Энэ мөн л нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт байх ёстой. Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт авч ирнэ. Тэгээд иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар хамт байна. Мөн 3 үеийн түүх, Сурагчийн хувийн хэрэг, Оршин суугаа нутаг дэвсгэрийн Засаг даргын тодорхойлолт, Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт буюу нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэрийн эх хувь,  албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь, 4х6 хэмжээний 4% зураг гэх зүйлүүдийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Бичиг баримт дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй. Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.  

Эцэст нь нэмж хэлэхэд мэргэшлийн шалгалттай холбоотой ажлын байрны сул орон тооны мэдээлэл, бүрдүүлэх материал, бүртгүүлэх хугацаанаас бусад шаардлагатай асуудлаар Цагдаагийн байгууллагын www.police.gov.mn гэсэн цахим хуудсан дахь мэдээлэл, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэс 70114906 дугаарын утсаар холбогдож, лавлагаа, мэдээлэл авч болно.

Д.Ундрах /24tsag.mn/

















0
ЖИРГЭХ
Санал болгох
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    17 цаг 36 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    18 цаг 1 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    18 цаг 3 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    19 цаг 6 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    19 цаг 44 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    20 цаг 0 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    20 цаг 21 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    20 цаг 24 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    21 цаг 25 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    21 цаг 35 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    22 цаг 29 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    22 цаг 32 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    22 цаг 48 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    23 цаг 32 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    Өчигдөр 09 цаг 51 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК