
"1000 оюутны байр"-ны барилгын гадаад болон дотоод засал бүрэн дууссан тул энэ сарын 20-ны дотор буюу энэ долоо хоногт Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болжээ. Ингэснээр удаан хүлээсэн олон оюутан тохилог байранд амьдрах боломжтой болж байна.
Уг дотуур байрны өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй байх бол дөрвөн хүүхэд амьдрах өрөө нь тусдаа гал тогооны өрөөтэй байх аж. Харин “1000 оюутны байр”-нд амьдарч байгаа оюутан цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм.