
Ойрын өдрүүдэд нийт нутгаар сэрүүсч, хур тунадас орох төлөвтэй байна. Маргааш буюу 9-р сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун зүгийн нутгийн хойд
хэсгээр, 21-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 22-нд
ихэнх нутгаар хур тунадас, уулаараа цас орно. Салхи 19, 20-нд зарим
газраар секундэд 12-14 метр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн
хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
21-нд нутгийн баруун хагаст,
22-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутгаар шөнөдөө 5–10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говь
болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20
градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан,
өдөртөө 6-11 градус дулаан байна.