
Өнөөдөр 23.00 цагаас "Мишээл Экспо" төвийн арын төмөр замын гармаас Яармагийн гүүр хүртэл 1.6 км хүртэлх замыг хаана. Тус замын нийт таван хоног хаах бөгөөд энэ сарын 23-ны 07.00 цагт нээх юм байна. Мөн “Атар-Өргөө” ХК-ийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд замын зорчих хэсгийг түр хугацаанд хааж, асфальт-бетон хучилтын ажил хийхээр болсон байна. Энэхүү замыг хаах хугацаанд Яармаг чиглэлд зорчигчид ажилчны гудамжнаас III ДЦС-ын баруун талаар Яармагийн гүүртэй нийлэх сайжруулсан замаар зорчих юм байна.
Т.Энхэлээ