
"Бэрэн” групп Японы хөрөнгө оруулагчидтай хамтарч Монголд ган хайлуулах үйлдвэр барихаар болжээ. “Бэрэн” групп 2003 оноос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутагт төмрийн хүдэр боловсруулах чиглэлээр ажиллаж, анхны баяжуулах үйлдвэрээ 2007 онд ашиглалтад оруулсан. 2009 онд Орхон аймагт баяжмалаас ангижруулсан төмөр гаргах үйлдвэр барьжээ. Энэ үйлдвэрээс гарсан бүтээгдэх үүнийг Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрт аваачиж туршихад, амжилттай болсон. Тиймээс цаашид эцсийн бүтээгдэхүүн, сайн чанарын ган гаргах чиглэлээр хэд хэдэн төсөл бичсэний нэг ньОрхон аймагт барих гангийн үйлдвэр аж. Энэ үйлдвэр ширэмний болон гангийн гэсэн хоёр хэсгээс тогтоно. Ширэмний үйлдвэр жилдээ 200 мянган тонн ширэм үйлдвэрлэнэ. Гангийн үйлдвэр нь 100 мянган тоннын хүчин чадалтай юм байна. Энэ бэлэн болсон түүхий эдээ хайлуулж, боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг инженерийн ажилтай нь авахаар Япон улсын “Мар үбени” компанитай гэрээ хийгээд, хэрэгжүүлэх гэж байгаа аж.
Сэтгэгдэл (3)