
Цахилгаан тээвэр компани нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн наймдугаар сарын 24-нөөс 31-ны хооронд иргэдэд үнэгүй троллейбусаар үйлчилсэн. Ингэхдээ улсаас 73 сая төгрөгийн нөхөн олговор авсан байна. Харин хэвлэлээр тус компанийг үнэгүй үйлчлэх хугацаандаа нэг троллейбусандаа 10 сая төгрөгийн нөхөн олговор авч, нийт 23-26 тэрбум төгрөгийг төрөөс гаргуулан албан тушаалтнуудтай хамтарч хувааж идсэн гэж бичсэн байжээ.
Нэг троллейбус өдөрт 100-150 мянган төгрөгийн ашиг олдог бол шугаманд гарсан 20 троллейбусны өдрийн орлого нийлээд 2-3 сая төгрөг болдог байна. Харин Цахилгаан тээвэр компани нь үнэгүй үйлчлэх хугацаандаа 20 троллейбусныхаа тоог 50 болгон нэмж, илүү цагаар, өргөн бага бүрэлдэхүүнтэйгээр ажилласан гэв. Тиймээс тооцоо судалгаа хийсний үндсэн дээр улсаас 73 сая төгрөгийн нөхөн олговор авчээ. Тиймээс ор үндэсгүй, судалгаа дүгнэлтгүй гүтгэлэгийг хэвлэлээр явуулахаа болихыг анхаарууллаа.
Т.Энхэлээ