
ҮХААЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй "Намрын ногоон өдрүүд" аяны хүрээнд "Ногоон хүнс-Эрүүл амьдрал" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг энэ сарын 21 буюу ирэх бямба гарагт Дүнжингарав худалдааны төвд 12.00 цагаас эхлэх юм.
Энд хүрэлцэн ирсэн хүмүүс үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авахаас гадна, "Соок шоу"-нд оролцож хүнсний ногоогоор хийсэн хоол зуушыг амтлах боломжтой аж.